Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021-01-22 09:00:02

2021 оны 01 сарын 22-ний өдөр                                     Дугаар А/25                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 238 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталсугай.

           

      2.Захирамжийн хэрэгжилтийг тухай бүр тайлагнаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР