Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2021-01-21 09:20:28

2021 оны 01 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/24                                         Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 03 дугаар сарын 20, 06 дугаар сарын 04, 10-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/273 дугаар захирамжийн “Глобал бридж” ХХК, “Од групп” ХХК-иудад, "Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжийн иргэн Д.Баянбатад, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжийн иргэн Д.Соёлмаад, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/205 дугаар захирамжийн "Соёо-Өндөр" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                Д.СУМЪЯАБАЗАР