Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт амжилттай өндөрлөлөө

2010-05-28 00:00:00

Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уулзалт зөвлөлгөөнд гадаадын 60, дотоодын 30 гаруй төлөөлөгчид оролцов.
Зөвлөлгөөнд оролцогчид нийслэлийг хөгжүүлэх гарц байна. Азийн өндөр хөгжилтэй хотуудтай эн зэрэгцэн хөгжих боломж Улаанбаатарт бий. Үүнийг гадаад, дотоодын түншүүдийн хамтын ажиллагаа, ажлын хэсгүүдийн ажлын бодит үр дүнгээр бий болгож болно гэдэгт санал нэгдлээ. Уулзалтад оролцсон томоохон хандивлагчид болон хотын зүгээс ажлын хэсэг гарч өнөөдөр хэлэлцсэн асуудлаар 7 хоногийн дараагаар эргэн уулзах цаашдын хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох талаар хоёр тал харилцан тохиролцлоо. Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр уулзалтыг хааж үг хэлэхдээ, Аль ч ажлын үр дүн түүний оролцогчдоос хамаардаг.