Газар эзэмших эрх олгох тухай

2020-12-22 09:40:54

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/1319                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай  12672 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар “Автотанк” ХХК-д 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэхүү захирамжийн аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/682 дугаар захирамжийн “Автотанк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР