Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-12-22 09:30:16

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/1317                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 08, 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн иргэн Д.Нямбаярт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын  2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн иргэн Б.Ариунболд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/877 дугаар захирамжийн иргэн Г.Жангарт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний  хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/897  дугаар захирамжийн иргэн Л.Түдэвдоржид, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн "Набсан" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/855 дугаар захирамжийн иргэн Г.Золбоод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                     Д.СУМЪЯАБАЗАР