Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2020-12-22 09:25:07

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/1316                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “е”, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Журам батлах тухай” 2018 оны А/84 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэл, тамхины импортын үйл ажиллагаа эрхлэхэд хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг доор дурдсанаар баталсугай.

Ахлагч:

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Гишүүд:

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга;

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч;

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч;

 

Нийслэлийн Татварын газрын Татварын улсын байцаагч;

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч.

Нарийн бичгийн

дарга:

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын исгэлтийн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 

 

      2.Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон тамхины импортод хяналт тавих үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  А/283 дугаар захирамжийг  хүчингүй  болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                             Д.СУМЪЯАБАЗАР