Ажлын хэсэг байгуулах тухай

2020-12-22 09:20:06

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/1315                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.”а”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын хооронд 2016 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод нутагшуулан хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн шатлал уялдааг тодорхой болгох замаар нийслэлийн хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлт, хяналт, үнэлгээ, тайлагналын хүрээ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.  

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх судалгаа, сургалт болон бусад арга хэмжээг шуурхай зохион байгуулж боловсруулагдсан баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                            Д.СУМЪЯАБАЗАР