Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-12-22 09:10:06

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                       Дугаар А/1313                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэдэд газар өмчлүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны  3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр, 2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2011 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар,  2016 оны 6/12 дугаар, 2017 оны 02/23 дугаар, 2018 оны 20/19 дүгээр, 2019 оны 29/33 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2020 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтаар нэр бүхий 29 /хорин ес/ иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй.

 

      2.Газар өмчилсөн эрх бүхий этгээд өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчилсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 3 өрхийн газрын бүртгэлийг өөрчилж хоёрдугаар, энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх нь хүчингүй болж байгаа нэр бүхий 3 өрхийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталсугай.

 

       3.Захирамжийн нэгдүгээр хавсралтад дурдсан нэр бүхий 29 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай.

 

       4.Энэ захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт кадастр хийх, газрыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэл хийж, улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

             

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                               Д.СУМЪЯАБАЗАР