Газар эзэмших эрх олгох тухай

2020-12-22 09:05:10

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                     Дугаар А/1312                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрх олгох тухай" Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Д.Бэгзцэрэнд, "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын  2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн "Өү Юу Жи Си Си Си Си" ХХК-д, "Газар эзэмшүүлэх эрх олгох тухай" Багахангай дүүргийн Засаг даргын  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/100 дугаар захирамжийн "Хөрс авто сервис" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/70 дугаар захирамжийн иргэн Д.Бэгзцэрэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР