Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

2020-12-22 09:00:08

2020 оны 12 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/1311                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ,

эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 19, 23-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 аж ахуйн нэгжийн ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, эдэлбэрийн хэлбэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.    

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Хунюун” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн “Аэскулап” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/209 дүгээр захирамжийн “Хаанбанк” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР