Бэлтгэл, бэлэн байдлыг хангах тухай

2020-12-21 09:25:40

2020 оны 12 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/1309                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 Бэлтгэл, бэлэн байдлыг хангах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын 2020 оны 22 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/-т үүрэг болгосугай.

 

       2.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/174, А/704 дүгээр захирамжийн зардлаас хэмнэгдсэн 102.489.000 /нэг зуун хоёр сая дөрвөн зуун наян есөн мянга/ төгрөгийг энэхүү захирамжийн хавсралтаар баталсан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэх иргэдээс шинжилгээ авах эрүүл мэндийн зориулалтын түр байр, зарим алба хаагчдын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлд шаардагдах зардалд гүйцэтгэлээр гаргахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/-т зөвшөөрч, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР