Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2020-12-21 09:20:02

2020 оны 12 сарын 21-ний өдөр                                          Дугаар А/1308                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Онцгой комиссын

бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Гамшгаас хамгаалах тухай хууль, бусад холбогдох хуулийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шуурхай “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, “Ажиллах журам”-ыг гуравдугаар хавсралтаар баталсугай.

 

     2.Онцгой комиссын гишүүдийн Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж нэгдсэн болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д, Нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/545 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                              Д.СУМЪЯАБАЗАР