“Хотын соёл” аян дүгнэх тухай

2020-12-21 09:15:40

2020 оны 12 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/1307                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Хотын соёл” аян дүгнэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн, 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.3.1 дүгээр заалт, 2019 оны 28/27 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны 9/36 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны II-02/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, нийслэлийн иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн  “Хотын соёл” олон нийтийн аяныг дүгнэж, шилдэг байгууллагуудад шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/-т үүрэг болгосугай.

 

       2.“Хотын соёл” олон нийтийн аяныг дүгнэх ажлын хэсгийг нэгдүгээр, шаардагдах санхүүжилтийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

       3.Аяныг дүгнэхэд шаардагдах зардал 9 150 000 /есөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан Зүүн хойд азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч  /Н.Баярчимэг/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                       ЗАХИРАГЧ                               Д.СУМЪЯАБАЗАР