Ажлын хэсэг байгуулах тухай

2020-12-21 09:05:25

2020 оны 12 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/1305                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны II-02/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж, Нийслэлийн иргэд олон нийтэд хүргэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

      2.Үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган, шаардагдах хөрөнгийг батлуулж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай мэргэжлийн байгууллагын гаргасан заавар зөвлөмж, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР