Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай

2020-12-21 09:00:25

2020 оны 12 сарын 21-ний өдөр                                      Дугаар А/1304                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын

талаар авах арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалт, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлын тоо хэмжээ нь нэмэгдсэн нь Магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажсан, он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээг нэмэлт гэрээ байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т үүрэг болгосугай.

 

      2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР