"Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд Багануур дүүрэгт 1938 иргэн хамрагдлаа

2020-12-07 16:27:04

12 сарын 5, 6-ны өдрүүдэд Багануур дүүрэгт ковид 19 халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор 2000 өрхийн 2000 хүнийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон юм. 

  • 1-р хорооны 450 иргэн, 
  • 2-р хорооны 50 иргэн,
  • 3-р хорооны 422 иргэн,
  • 4-р хорооны 581 иргэн,
  • 5-р хорооны 436 иргэн, Нийт 1938 өрхийн 1938 иргэн хамрагдаад байна.