Баянгол дүүргийн онцгой комисс алба хаагчдынхаа дархлааг дэмжиж байна

2020-11-17 20:08:42

Баянгол дүүргийн онцгой комиссоос коронавирусийн цар тахлын эрсдэлээс иргэдээ хамгаалахаар ажиллаж буй алба хаагчдадаа бээлий, маск, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангаж байна. 

Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хот  тохижилт... гээд онцгой үүрэг гүйцэтгэж,  хөл бэлэн байдлын зэргийг сахиулж буй алба хаагчид олон бий.  Тиймээс Баянгол  дүүргийн онцгой комиссоос тус дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч байгаа юм. Мөн Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд бүгд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.

Баянгол дүүргийн Хэвлэл мэдээллийн  алба