Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-09-30 10:30:10

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/1159                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Иргэдэд газар өмчлүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл 21.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 101 дүгээр, 2014 оны 181 дүгээр, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар, 2017 оны 02/23 дугаар, 2018 оны 20/19 дүгээр, 2019 оны 29/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2014-2020 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 23 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтаар газар өмчлөх эрх олгосон нэр бүхий 23 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай.

 

       3.Энэ захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус үүрэг болгосугай.

               

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                               ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                               ОРЛОГЧ                                          Ж.БАТБАЯСГАЛАН