Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-09-30 10:25:45

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/1158                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 10 дугаар сарын 03, 2020 оны 03 дугаар сарын 17, 2020 оны 04 дүгээр сарын 17, 2020 оны 05 дугаар сарын 01, 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 05 дугаар сарын 15, 2020 оны 06 дугаар сарын 12, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 17 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                               ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                               ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН