Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай

2020-09-30 10:15:58

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/1156                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Түүхий нүүрсний тээвэрлэлт,

 хэрэглээнд хяналт тавих тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны  62 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын  агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хураагдсан түүхий нүүрсийг “Амгалан дулааны станц” ХХК-д, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд төвлөрүүлэн журамласугай.

 

       2.Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд нүүрс нэвтрүүлж, зөрчил гаргасан иргэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, зөрчил шалган шийдвэрлэх хүртэл хураагдсан түүхий нүүрс болон  тээвэрлэсэн тээврийн аюулгүй  бүрэн бүтэн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/, түүхий нүүрс тээвэрлэх, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд, сурталчлан таниулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

        3.Захирамжийн  хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ 

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                             Ж.БАТБАЯСГАЛАН