Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-09-30 10:05:14

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/1154                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 216 м.кв газрыг иргэн Ш.Баттөмөрт эзэмших эрх олгож, 2017 оны А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн боловч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдож байх тул иргэн Ш.Баттөмөрт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай. 

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу иргэн Ш.Баттөмөрт мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “И март” худалдааны төвийн урд талд байрлах 216 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам талбайд бүртгэж, газар ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-д тус тус үүрэг болгосугай.

 

      4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/92 дугаар захирамжийн иргэн Ш.Баттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН