Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2020-09-30 09:50:42

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                       Дугаар А/1151                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, зориулалтыг  өөрчилсүгэй.

 

      2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан холбогдох “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн Нийслэлийн ерөнхий боловсролын жаран долоо дугаар сургууль, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжийн "Хараагүй хүмүүсийн үйлдвэр" ТӨААТҮГ-т, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/573 дугаар захирамжийн Дагвадорж  Жамъян, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжийн “Хууль зүйн үндэсний хүрээлэн” УТҮГ, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1028 дугаар захирамжийн Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх технологи судалгааны газар, “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/109 дүгээр захирамжийн “Оюуны Ундраа групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН