Ажлын хэсэг байгуулах тухай

2020-09-30 09:40:17

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/1149                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “е”, 29.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчдийн татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, тэдгээрийн сард төлөх албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоолгох ажлуудыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга:                         -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

Гишүүд:                     -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

                                  -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа

                                  үйлчилгээний хэлтсийн дарга;

                                  -Нийслэлийн Татварын газрын дарга;

                                  -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа

                                  үйлчилгээний хэлтсийн худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;

                                  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн

                                  төсвийн орлогын эдийн засагч;

                                  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн гэрээ,

                                  санхүү, эдийн засгийн салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн;

                                  -Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нар.

Нарийн бичгийн

дарга:                         -Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга

 

      2.Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                     ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                     ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                     ОРЛОГЧ                                       Ж.БАТБАЯСГАЛАН