Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-09-30 09:25:31

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/1146                                        Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 03 дугаар сарын 06, 04 дүгээр сарын 17, 05 дугаар сарын 08, 15, 06 дугаар сарын 19, 23-ны өдрүүдийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 9 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн М.Батсүхэд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/263 дугаар захирамжийн “Экоконстракшн” ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/887 дугаар захирамжийн иргэн Ж.Эрдэнэсувдад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн иргэн О.Галхүүд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн иргэн Ш.Сэнгэравданд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх, нэгж талбар хуваах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/593 дугаар захирамжийн “Том нар” ХХК-д, “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн иргэн Д.Оюунцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН