Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-09-30 09:20:23

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                      Дугаар А/1145                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

           

     2.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                            ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                            ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                            ОРЛОГЧ                                   Ж.БАТБАЯСГАЛАН