Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-09-30 09:15:17

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                      Дугаар А/1144                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/281  дүгээр захирамжийн "Эрдэнэсуврага" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/921  дүгээр захирамжийн "Жавхлант багачууд" цэцэрлэгт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний  хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/171  дүгээр захирамжийн иргэн Л.Чинбат, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1026  дугаар захирамжийн иргэн М.Баасандулам, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1110  дугаар захирамжийн "Петровис" ХХК, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/688  дугаар захирамжийн иргэн О.Мөнхбат, Б.Батмөнх нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН