Газар албадан чөлөөлөх тухай

2020-09-30 09:10:48

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/1143                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар албадан чөлөөлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1350 м.кв газрыг иргэн Гэлгээгийн Батсүх /ОЭ70082576/ зөвшөөрөлгүй эзэмшиж, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул газар албадан чөлөөлсүгэй.

 

       2.Газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН