Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2020-09-30 09:05:01

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                       Дугаар А/1142                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/894 дүгээр захирамжийн хавсралтын 1-д газрын байршил буюу хорооны дугаарыг “7” гэснийг “8” гэж засварласугай.

 

     2.Захирамжийн хавсралтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тухайн аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай. 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                         Ж.БАТБАЯСГАЛАН