Ажлын хэсэг байгуулах тухай

2020-09-18 09:00:02

2020 оны 09 сарын 18-ны өдөр                                      Дугаар А/1116                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга:                         -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын

                                   хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Дэд дарга:                   -Биеийн тамир, спортын Улсын хорооны дэд дарга

 

Гишүүд:                      -Нийслэлийн Спортын хорооны дарга;

                                  -Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны

                                   удирдлагын газрын дарга;

                                   -Биеийн тамир, спортын Улсын хорооны Спортын бодлогын

                                   хэрэгжилтийн хэлтсийн дарга;

                                   -Нийслэлийн Спортын хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга;

                                   -Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны

                                   удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн;

                                   -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын

                                   хэлтсийн Соёл урлаг, спорт хариуцсан мэргэжилтэн.

Нарийн бичгийн

дарга:                         -Биеийн тамир, спортын Улсын хорооны Биеийн тамирын

                                   бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга;

                                   -Нийслэлийн Спортын хорооны Биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга.

 

     2.Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /С.Мягмаржав/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                             ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                             ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН