Судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар

2020-09-01 11:25:31

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгааныг тогтоох” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Гүйцэтгэх хугацаа: 30 хоног

 

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

 

  1. Ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд байна;
  2. Багийн ахлагч нь эрдмийн зэрэг (доктор)-тэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна;
  3. Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
  4. Байгууллагын хүний нөөцийн судалгаа, дүн шинжилгээ хийж байсан;
  5. Судалгаа шинжилгээний олон улсын арга зүйн хүрээнд мэдээллийг цуглуулах боловсруулах, дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах өндөр чадвартай;

 

Дээрх шаардлагад тэнцсэн этгээд дор дурдсан холбогдох нотлох баримт, мэдүүлгийг хэвлэж, дугтуйлан 2020 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Угтах үйлчилгээ”-ний ажилтанд авчирч өгнө үү.

 

Мэдүүлэг ирүүлэх: 

 

  1. Байгууллагын хүсэлт;
  2. Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хамт;
  1. Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт судалгааны ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд;;
  2. Судалгааг гүйцэтгэх багийн ахлагчийн товч намтар (CV), докторын дипломын хуулбар, багийн гишүүдийн товч намтар (CV)
  3. Тухайн ажил, үйлчилгээг хийх үнийн санал

 

Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбоотой зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд холбоотой мэдээллийг 11-324438 дугаарын утсаар авах боломжтой.

 

 

  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР