Газар эзэмших эрх олгох тухай

2020-08-10 09:30:14

2020 оны 07 сарын 27-ны өдөр                                        Дугаар А/1003                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Ерөнхий Сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Газар эзэмших, ашиглах эрхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нээлттэй цахим дахин дуудлага худалдааны Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны байршилд ялагчаар тодорсон “Ди Би Прайм Ойл” ХХК-д шатахуун түгээх станц, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжид заасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, уг газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтэц болон эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                           БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН