Зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2020-07-28 08:10:47

2020 оны 07 сарын 27-ны өдөр                                         Дугаар А/1000                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зарим агентлагийн зохион

байгуулалтын бүтэц, орон тооны

хязгаарыг шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.6, Засгийн газрын 2017 оны 68, 171 дүгээр тогтоол, 2019 оны 100 дугаар тогтоол,  Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хот байгуулалт хөгжлийн газрын зарим чиг үүргийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт шилжүүлсэнтэй холбогдуулан тус байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Дээрх байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, чиг үүргийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараах ажлыг зохион байгуулахыг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд тус тус даалгасугай.

 

      2.1.Байгууллагын дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах, албан хаагчдыг шилжүүлэх, томилох арга хэмжээг авахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар /С.Төмөрдулам/-т;

 

       2.2.Тус байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчилсэнтэй холбоотой албан хаагчдын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг хасах, шилжүүлэх, бүртгэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т;

 

       2.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох, баримт бичгийн бүрдлийг хангаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хянуулсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, барилга угсралтын явцад хяналт тавих ажлыг зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т;

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарын Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1273 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

        4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                                 БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                      Ж.БАТБАЯСГАЛАН