Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-07-08 08:45:00

2020 оны 07 сарын 08-ны өдөр                                          Дугаар А/956                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1389 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууц, цэцэрлэгийн зориулалттай 1580 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 1754 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 1166 м.кв газруудыг эзэмшигч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас /өмнөх нэрээр Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар/ ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.

 

       2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх байгууллагад мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                             БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН