Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-07-08 08:40:33

2020 оны 07 сарын 08-ны өдөр                                          Дугаар А/955                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, Сити боулинг ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул 0229309 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тус аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар захирамжийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, Сити боулинг ХХК-д холбогдох жагсаалтын “3” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                            БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                            НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                         Ж.БАТБАЯСГАЛАН