Газар эзэмших эрх олгох тухай

2020-06-15 08:45:12

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                        Дугаар А/818                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй  холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай "Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай" Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/261 дүгээр захирамжийн иргэн Ч.Цэдэндамбад, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/677 дугаар захирамжийн иргэн Н.Одмаад, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/167 дугаар захирамжийн "Мон-Угсралт" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН