Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-06-15 08:40:32

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                       Дугаар А/817                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн гэрчилгээний

хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6, 44' дүгээр зүйлийн 44'9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 06 дугаар сарын 25, 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

      2.Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН