Газар эзэмших эрхийн зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

2020-06-15 08:35:28

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                        Дугаар А/816                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн зориулалт,

эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа газрын зориулалт, эдэлбэрийн хэлбэрийг өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

      3.Энэ захирамж гарсантай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн "Булгат мөрөн" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1094 дүгээр захирамжийн "М Би Си азиа пасифик" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/23 дугаар захирамжийн иргэн Ч.Анхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН