Д.Баясгалан: Замуудыг сургууль цуглахаас өмнө нээнэ

2013-08-14 00:00:00

Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил Улаанбаатар хотын замынхэдэн хувийг засч, шинэчлэв?

-Улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт замын 10 хувийг шинэчилж, засч байна. Өнөөдрийн байдлаар зам засварын ажил 63 хувьтай байна. 

-Хичээл, сургууль цуглах дөхлөөНийслэлийн авто замуудын засварынажил хугацаандаа амжиж дуусах боловуу?

-Хичээл цуглахаас өмнө бүх замын засварын ажил дуусахгүй. Бид засвартай байгаа замуудын хөдөлгөөнийг сургууль цуглахаас өмнө нээх төлөвлөгөөтэй байгаа. Зарим замын ажлын нөхцлөөс шалтгаалаад зорчих хэсгээ нээж чадахгүй тохиолдол гарах байх. Есдүгээр сард замын хөдөлгөөний ачаалал ихсэх учраас аль болохоор машин, автобус явуулах боломжтой болгоно. Зарим замын гэрээний хугацаа дуусах болоогүй. 10, 11 сард хийж дуусгах гэрээтэй ажил ч бий.

-Энэ жил нэлээд олон замын ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө дуусгаж, хөдөлгөөнийг нээж байгаа ньсайн талтай. Өнгөрсөн жил Сансарын тунелийг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгсөн. Жил болоогүй зам ньцөмөрсөн. Тиймээс замын чанарын асуудлыг орхиогүй юу?

-Машины зорчих хэсгийг бид нээж байгаа болохоос биш тухайн замын ажил бүрэн дуусаагүй одоо ч гэсэн хийж л байна. Сансарын тунелийн замын ажил дуусаагүй тул комисс хүлээж аваагүй. Нийслэлийн замуудыг жил бүр засч байх ёстой. Нийтийн эзэмшлийн байгууламж гэдэг утгаараа авто замыг байнга л арчилж, тордож, нөхөж байх учиртай.

-Арчилгаанаас гадна хөдөлгөөний ачааллаас болж зам эвдэрхэд нөлөөлж байна уу?

-Замуудаа бид шинэчилж байгаа. Шинэчлэх шаардлагатай замууд ч бий. Улаанбаатар хотын 600 гаруй км замын 10 хүрэхгүй хувийг шинэчилж, засч, янзалж байгаа. Замыг улирал харгалзахгүй арчилж байх ёстой. Барилгын компаниудын хүнд даацын тэрэгний жолооч нар зөвхөн хувиа бодох юм. Тэд зам дээр элс, хайрга асгаж байна.

-Энэ жилийн ажлын онцлог нь замын уулзваруудыг нэгтгэж дөрвөн зам болгож байгаа. Засварын ажлыгхийхэд хүндрэл гарч байна уу?

-Замын ажлын 70-80 хувь нь газар чөлөө­лөөгүй, цахилгааны бо­лон инженерийн шу­гам сүлжээ, элдэв бай­гууламжийг зайлуулаагүй зэргээс шалтгаалж саатдаг. Хэрэв ийм шалтгаан гараагүй бол замын ажлыг хугацаанаас нь өмнө хийж болохоор байгааг 32-ын тойргын замаас харж болно. Зам хаачихаад ажлаа хийхгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Үүний цаана дээрх шалтгаан, элдэв саад байж л байдаг. Асфальт дэвсээд л зам тавьчихдаг гэж ойлгож болохгүй. Дайвар олон ажлыг бүрэн хийсний дараа зам барих ажлыг эхлүүлдэг.

-Шинэ зам тавиад удалгүй ус тогтчих юм. Зургаа буруу хийснийх үү. Эсвэл ус зайлуулах байгууламжгүйбарьсных юм уу?

-Замын зурагт алдаа, дутагдалтай тал бий. Болж өгвөл ус зайлуулах байгууламж барьж байгаа. Гол нь Улаанбаатар хотод ус зайлуулах том систем байгуулах ёстой. Ингэж байж Улаанбаатар хотын гадаргуу, гүний усыг зайлуулах системээр замын усыг зайлуулах юм. Замууд маань Улаанбаатар хотын ус зайлуулах шуудуу болчихсон. Өндөр барилгууд дээр орсон борооны ус зам руу урсаж шуудуу болгож байна. Үерийн ус ч ялгаагүй шуудуугаа угаагаад л зам руу орж ирж байгаа. Тийм учраас хотын удирдлагуудын хийж байгаа ажил нь гадаргуугын усыг яаж зайлуулах вэ. Далан сув­гийн усыг хаашаа ний­лүүл­дэг болох вэ. Усан сангуудыг хаана барих вэ зэрэг асуудлыг цогцоор нь шийдэж байж замын ус зайлуулах байгууламж бүрэн утгаараа ажиллана. Тухайлбал, 3, 4, 13 дугаар хороолол ус зайлуулах системтэй байх ёстой. Хорооллын ус зайлуулах байгууламжгүйгээс болоод замын ус зайлуулах байгууламж бөглөрдөг, бүрэн утгаараа ажиллаж чаддаггүй. Бид гол замуудыг өдөр бүр цэвэрлэж байгаа. Үерийн усаар дамжин уул, жалга, судаг, далангийн шороо хотын замаар дамжин нүүгээд ирдэг. Үүнээс болж шинэ замын тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрдэг. Ийм жижиг зүйлээс болоод л хотод тоосжилт үүсч, зам эвдэрч байна. Дээр нь машинуудын дугуйнд элэгдэж байна. Нормынхоо дагуу замыг таван жилийн дараа давхарлаж хучих ёстой. Өнөөдөр бид ингэх эдийн засгийн боломж алга. 

-Нисэхийн цагаан хаалгыг буулгахыг олон иргэн эсэргүүцэж байгаа. Замаа өргөн болгох гэж байгаагойлгохгүй байх шиг?

-Яармаг орчмын 13.5 км замыг барихад Нисэхийн цагаан хаалгыг буулгах хэрэгтэй болсон. Замаа өргөтгөөд цагаан хаалгаа томсгоод барина. Ерөнхий төлөвлөгөөнд үүнийг тусгасан. Зарим замын ажлын төсвийг он дамжуулан хуваарилсан байдаг. Үүнээс шалтгаалаад иргэд хэчнээн жил зам барьдаг юм бэ гэж бухимддаг тал бий. Ажил хийж байгаа хүмүүс эдийн засагтаа л захиагддаг гэдгийг ойлгоорой.