Газар ашиглах эрх олгох тухай

2020-06-15 08:25:25

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/814                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44¹ дүгээр зүйлийн 44¹.5, 44¹.9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН