Ажлын хэсэг байгуулах тухай

2020-06-15 08:05:12

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                       Дугаар А/810                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 56 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 14/01 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тус шинэ суурьшлын бүсэд нийслэл, дүүргийн засаг даргын шийдвэргүйгээр суурьшсан иргэдийн газрын асуудлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

 

Ажлын хэсгийн ахлагч:

 

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц. Тулга;

Гишүүд:

 

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал;

 

“Хот төлөвлөлт, судалгааны институт”ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Баясгалан;

 

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн нэгжийн зохицуулагч Б.Болд-Эрдэнэ;

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг;

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дэлгэрсайхан;

Нарийн бичгийн дарга:

 

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Газрын менежментийн хэлтсийн дарга М. Эрдэнэбулган.

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг  /Ц.Тулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН