Эрх шилжүүлэх тухай

2020-06-15 08:00:09

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/809                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нэг хот-нэг стандарт зорилтот жилийн хүрээнд төлөвлөгдсөн ажлыг хэрэгжүүлэх  болон Сонгинохайрхан дүүргийн иргэд оршин суугчдаас ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрч гэмтсэн хүүхдийн тоглоомын талбайг засварлахад шаардагдах хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр, гэр хорооллын зам засварлахад шаардагдах хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Дээрх засвар, тохижилтын  төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /Ж.Сандагсүрэн/-д шилжүүлэн, худалдан  авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 2 дугаар хавсралтаар хэрэгжүүлэх ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Г.Индра/-т тус тус даалгасугай.

 

      4.Энэ захирамжийн хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 163,000,000 /нэг зуун жаран гурван сая/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч /Ц.Уртнасан/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН