Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2020-06-12 08:10:24

2020 оны 06 сарын 12-ны өдөр                                            Дугаар А/805                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах

тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/532 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ”-ний 3-т заасан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 27 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил /БГД, 2 дугаар хороо/” гэснийг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 27 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил /БГД, 17 дугаар хороо/” гэж өөрчилсүгэй. 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН