Чингисийн талбайд “Баавгайн барималан музей” зочилно

2013-08-12 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Буркхард Дюкофр болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга “ Та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот Герман улстай өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ цаашид хамтран үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Тухайлбал, угсармал орон сууц дулаалах тал дээр  хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар хотод 400 гаруй барилга  дулааны алдагдалтай гэсэн судалгаа байдаг. Угсармал орон сууцны гадна талд дулаан гадагшлуулдаггүй хөөсөнцөр хавтан нааж дулаалдаг, үр дүнд нь 30 хувийн цахилгаан хэмнэдэг  гэсэн тооцоо байсан. Тэгэхээр энэ ажил цахилгаан эрчим хүч хэмнээд зогсохгүй, Улаанбаатар хот хэмнэлтийн соёлд суралцах чухал алхам болох юм. Мөн хэмнэсэн эрчим хүчээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах боломж бүрдэнэ”гэж хэллээ. Дэд тэргүүн Буркхард Дюкофр “Хотын даргын хувьд энэ их ажлынаа үеэр биднийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хотын даргын хэлж буй төсөл хөтөлбөрт хамтран ажиллах болно” гэсэнюм. Мөн тэрээр өөрийн хотын Баавгайн барималан явуулын музейг Улаанбаатар хотод ирүүлэх хүсэлтээ хотын даргад уламжиллаа. Баавгайн барималан музей  нь улс бүрийн өнгө төрх, онцлогийг харуулсан, 1-2 метрийн өндөртэй 100 гаруй баавгайнаас бүрддэг бөгөөд дэлхийн хотуудын төв талбайд байрлуулан үзүүлдэг юм байна. Энэ музейг Чингисийн талбайд байршуулан, харж хамгаалах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Дэд тэргүүн хотын даргаас хүслээ. Хүсэлтийн хариуд хотын даргаУлаанбаатар хотыг сурталчлахад ихээхэн түлхэц болох энэ үйл ажиллагаанд бид бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллана гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.