Зүүн дөрвөн замаас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг нээлээ

2013-08-12 00:00:00
Улаанбаатар зам засвар арчлалт компани Зүүн 4 замаас Сансарын аюулгүйн тойрог хүрэх 0.9 км авто замын зорчих хэсгийн хучилтыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөө өглөө бүрэн нээлээ. Мөн Сансарын аюулгүйн тойргоос зүүн чиглэлд Доржийн гудамжны Хил хамгаалах Ерөнхий газрын уулзварын хэсэгт замын доогуур бохир, цэвэр ус, дулааны шугамын засварыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийж,  замын хөдөлгөөнийг нээсэн байна. Уулзварын хучилтыг хийгээгүй байгаа тул "Беринг" ХХК энэ хэсэгт дахин зам хааж хучилт хийнэ. Зам хаах хугацааг цаг тухайд нь мэдэгдэнэ  гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.