"Харшил, урвал үзүүлдэг ургамлын үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно

2013-08-12 00:00:00
Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл зүйлүүд, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг маргааш буюу 2013 оны 08 сарын 13-ны 1500-1700 цагт Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт болох гэж байна. Хэлэлцүүлгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага ТББ хамтран зохион байгуулах юм. Хэлэлцүүлгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-121 тоот “Ургамлын харшлаас хамгаалах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилт, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/688 дугаар захирамжийн дагуу ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах,  харшил урвалж үзүүлж байгаа ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах, цаашид хийх ажлуудын талаар харилцан ярилцана. Хэлэлцүүлэгт Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Хот тохижилтын газар НӨҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ, ШУА-ийн хүрээлэн, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд оролцон “Харшил урвал үзүүлэх өвөрмөц шинжтэй ургамлын тархалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай”, “Харшлын өвчлөлд нөлөөлж байгаа ургамлын төрөл зүйлүүд”-ийн талаар хэлэлцэн дүгнэж, тэдгээрээс сэргийлэх талаар зөвлөмж гаргах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.