Хил хамгаалах ерөнхий газрын урд уулзварыг өнөө орой хаана

2013-08-09 00:00:00
Доржийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөө орой буюу 8 сарын 09-ний 22 цагт Хил хамгаалах ерөнхий газрын уулзвар хэсгийг хаахаар боллоо. Уулзварын хучилтыг хийснээр 8 сарын 13-ны өглөө хөдөлгөөнийг нээнэ. Доржийн гудамж  нь Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх зам юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.