Ажлын хэсэг байгуулах тухай

2020-05-21 09:55:28

2020 оны 05 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/707                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих 23 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын угсралтын ажлын явц, хууль, эрх зүйн үндэслэлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа;

 

Гишүүд:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны  Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбулаг /зөвшилцсөнөөр/;

 

 

Үндэсний Хөгжлийн газрын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамханд /зөвшилцсөнөөр/;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг;

 

 

Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн  дарга Ж.Энхтөр;

 

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Зураг төслийн хэлтсийн дарга Б.Лхагважав;

 

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг;

 

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн Архитектор Н.Болор;

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалтын мэргэжилтэн С.Өлзийхишиг;

 

 

Барилга гүйцэтгэгчдийн “Тэнгэр” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ганхүү /зөвшилцсөнөөр/; 

 

 

Барилга гүйцэтгэгчдийн “Тэнгэр” холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн “Хөхий Хан” ХХК-ний захирал Г.Дагвасамбуу /зөвшилцсөнөөр/; 

 

 

Барилга гүйцэтгэгчдийн “Тэнгэр” холбоо ТББ-ын  ТУЗ-ийн гишүүн “Байгаль Алтай” ХХК-ний захирал Ч.Чинзориг /зөвшилцсөнөөр/;

 

 

Барилга гүйцэтгэгчдийн “Тэнгэр” холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн “Шонхорчин” ХХК-ний захирал Б.Ганзориг /зөвшилцсөнөөр/;

 

 

Барилга гүйцэтгэгчдийн “Тэнгэр” холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн “Алтайн Буйласт” ХХК-ний захирал Н.Бадрах  /зөвшилцсөнөөр/;

Нарийн бичгийн

дарга:

Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ирмүүнзаяа;

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг зохион байгуулж, санал боловсруулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН