Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2020-05-20 09:05:11

2020 оны 05 сарын 20-ны өдөр                                         Дугаар А/684                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээг өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Эрдэмдэлгэр, Д.Мөнхжаргал нарын эзэмшиж байсан 320 м.кв газрын талбайн хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар 185 м.кв талбайгаар нэмэгдүүлсэн нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул дээрх иргэдийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 320 м.кв болгон өөрчилж, орон сууц, үйлчилгээ, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсүгэй.

 

     2.Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчилсөн иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжийн хавсралтын “11” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН