Европын кино наадам цахимаар нээлтээ хийв

2020-05-20 12:17:20

Энх тайван, эв нэгдлийг бэлгэдэж Европын Холбоог анх үүсгэн байгуулсан 5 дугаар сарын 9-ний өдрийг эдүгээ “Европын Өдөр” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэдэг билээ. Энэхүү баярт өдрийг энэ жил Шуманы тунхаглалыг баталсны 70 жилийн ойн баяртай хамтатган тэмдэглэж байна. 1950 онд Францын Гадаад харилцааны сайд Роберт Шуман Европын орнуудын хоорондох дайныг "Төсөөлшгүйгээс гадна материаллаг талаасаа боломжгүй" болгох улс төрийн хамтын ажиллагааны шинэ санал буюу Европын Холбооны анхны санаачлагыг танилцуулсан юм.

Энэхүү тэмдэглэлт ойн баярын хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар цахимаар олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Европын Сонгодог Хөгжмийн Концерт анх удаа дижитал орчинд буюу цахимаар энэ сарын 16-нд цацагдсан бөгөөд YouTube@EUinMongolia(link is external) линкээр орж үзэх боломжтой аж. Тоглолтод Европын Холбооны гишүүн улсуудын сонгодог бүтээл, Европын Холбоо болон Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Тоглолтыг UBS телевизээр шууд дамжуулах бөгөөд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд нар үг хэлсэн байна.

Европын Цахим Кино Наадам энэ сарын 18-нд Festival Scope  FestivalScope(link is external) вебсайтаар дамжуулан нээлтээ мөн хийсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс