Ажлын хэсэг байгуулах тухай

2020-05-15 09:15:40

2020 оны 05 сарын 15-ны өдөр                                        Дугаар А/661                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2,  Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Засгийн газрын  2018 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 16 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргаж байгааг таслан зогсоох, энэ чиглэлээр байгууллагад анхааруулга, зөвлөгөө өгч ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах талаар зохион байгуулалтын болон цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр

Гишүүд

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батхүү /зөвшилцснөөр/;

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан /зөвшилцснөөр/;

 

 

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү;

 

 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын  ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрлийн албаны ахлах мэргэжилтэн Е.Нямсүрэн /зөвшилцснөөр/;

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын  мэргэжилтэн Д.Сайханжаргал /зөвшилцснөөр/;

 

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа;

 

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн;

 

 

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Ням-Очир /зөвшилцснөөр/;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунжаргал;

 

 

Нийслэлийн Байгаль орчны газрын хэлтсийн дарга М.Чинсанаа;

 

 

Хот  байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа;

 

 

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга У.Лхамсүрэн

 

 

Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан.

Нарийн бичгийн дарга

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэл;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунжаргал.

 

      2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлын явц, үр дүнг хагас жил тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН